“Africa Cup” тэмцээний үеэр үзэгчдийн дунд шахцалдаан үүсч, найман иргэн амиа алдлаа

Спорт

Өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр Өмнөд Африкийн Камерон Улсад болсон “Africa Cup” үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний талбайн гадна иргэд шахцалдаж, найман хүн амиа алдлаа.

Дүрс бичлэг дээр харагдаж байгаачлан үзэгчид талбай руу орохоор дайрч, нэгнийгээ унагаж, зарим нь дээгүүр нь гишгэж гарч байжээ. Тус Улсын ЭМЯ-ны мэдээлснээр нас барсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байсан. Мөн нэг хүүхэд эмх замбараагүй байдлын үеэр гишгүүлж, ухаан алджээ.

Тус талбай нь 60,000 үзэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цар тахлын улмаас 80%-ын үзэгчийн дүүргэлттэй байхаар тогтсон. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс талбайн үзэгч дүүрснээс хойш, гадна үлдсэн 50 мянга орчим үзэгч дотогш орох гэж оролджээ.