Киган Мессинг Мягмар гарагийн тэмцээндээ оролцохын тулд цаг хугацаатай уралдаж байна 

Спорт

Канадын аварга Киган Мессингийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас багийн төрөлд оролцож чадалгүй өнгөрөөсөн юм. Тэрээр тусгаарлагдсны дараа эцэст нь шинжилгээний хариунууд сөрөг гарч Мягмар гарагт болох эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэртээ амжиж оролцохоор яарч байна.

Өнгөрсөн 7 хоногт Канадын уран гулгалтын аварга тамирчны ковидын илрүүлэг шинжилгээний хариу эерэг гарч шигшээ багийнхаа хамт чартер нислэгээр ирж чадаагүй юм. Ямар ч шинж тэмдэггүй байсан Мессинг Ванкуверын нисэх буудлын ойролцоох зочид буудалд өөрийгөө тусгаарлажээ.

Иймд тэрээр даруй эмчилгээнд орж дөрвөн удаа 24 цагийн зайтай шинжилгээ өгсөн байна. Одоо Мессинг Бээжингийн цагаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхлэх 09:15 цагаас өмнө Бээжинд газардсан байх ёстой.