БЭЭЖИН-2022:Камила Валиева уран гулгалтын багийн төрөлд хамгийн өндөр оноог авчирлаа

Спорт

Камила Валиева эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрт тэргүүлж Оросын олимпын хорооны багийн амжилтыг урагшлууллаа.

ОХУ-ын уран гулгагч, 15 настай залуу од олимпид анх удаагаа оролцож байгаа.

Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Камила Валиева өнөөдөр олимпын тайзанд анхны үзүүлбэрээ толилууллаа.

Тэрээр 2-р сарын 6-ны Ням гарагт Бээжин-2022 Олимпын өвлийн наадамд анхны үзүүлбэрээ харуулж 90.18 оноогоор эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн 1-р байранд жагслаа. 

"Би Олимпын наадамд оролцож байгаадаа маш баяртай байна. Өнөөдөр чадах бүхнээ хийсэн. Багтаа хамгийн өндөр оноо авчирсандаа маш сэтгэл хангалуун байна."

гэжээ.

Уран гулгалтын багийн төрөлд Оросын олимпын хорооны баг 45 оноогоор тэргүүлж байгаа бол АНУ 42, гуравдугаарт Япон (39), дөрөв, тавдугаар байранд Канад (30), БНХАУ (29) тус тус жагсаж байна.