Тэгвэл Францад 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн вакцины үнэмлэхний журам мөрдөж эхэлнэ. Вакцины үнэмлэхийг олон нийтийн газар, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал үзүүлж байх ёстой болж байгаа юм.
Түүнчлэн 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн гадаа агаарт заавал амны хаалт зүүхийг шаардахгүй гэнэ. Мөн 2-р сарын 16-наас эхлэн Францад шөнийн клубууд хэвийн ажиллаж эхлэх юм. Сүүлийн нэг сарын хугацаанд Францын нэг сая гаруй иргэн халдвар хамгааллын журмыг чангатгасантай холбоотойгоор ковидын эсрэг 1-р тундаа хамрагджээ.
Түүнчлэн Францад цар тахлын дүрэм журам ойр ойрхон өөрчлөгдөж байгааг эсэргүүцсэн багш нарын жагсаал цуглаан үргэлжилжээ. Францын боловсролын яамны мэдээлснээр багш нарын жагсаалд боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчдын 2% нь оролцжээ.
Францад түүнчлэн ирэх даваа гарагаас эхлэн 12-17 насны иргэдээ коронавирусний эсрэг бустер вакцины тунд хамруулахаар тогтсон байна. Францын ерөнхий сайд Жан Кастекс 2-р сарын сурагчдын амралтын дараагаар сургуулийн орчинд мөрдөгдөх цар тахлын үеийн дүрэм журмаа сулруулахаар амлажээ.