ДЭМБ-аас 12 болон түүнээс дээш насныханд Пфайзерийн вакцин хийхийг зөвлөж байсан бол Баасан гарагт хийсэн вакцины үнэлгээний хурлаар 5-11 насныханд тус вакциныг хийхийг зөвлөжээ.
Ингэхдээ 5-11 насны архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлэгт тооцогддог хүүхдүүдэд эхний ээлжинд вакцин хийх хэрэгтэй гэж мэдэгдэлд дурдсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр АНУ болон Европын холбооноос хүүхдүүдийг Пфайзерийн вакцинд хамруулах шийдвэр гаргасан юм.