БНХАУ-ын Шанхай хот 6-р сарын 1-нээс хэвийн байдалдаа орохоор төлөвлөж байна. Хотын 16 дүүргийн 15 нь ковидын халдваргүй бүс болсон гэж Шанхай хотын дэд дарга Зонг Минг мэдэгдлээ.
Тэрээр мэдэгдэлдээ, нөхцөл байдал энэ хэвээрээ хяналттай үргэлжилвэл ирэх сараас хэсэгчилсэн байдлаар хөл хориог цуцлана гэжээ. Цар тахалтай холбоотой хөл хорио 6 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Мөн өчигдөр халдварын шинэ тохиолдол 1000 бүртгэгдэж буурсан үзүүлэлттэй байна. Шанхайн албаныхан хотын тахал өвчнийг хяналтад байгаа гэж зарласан ч 5-р сарын 21 хүртэл халдварыг дахин дэгдэхээс сэргийлж, ажиглах зорилготой байгаа юм.
Өнөөдрөөс зарим супермаркет, үйлчилгээний газрыг нээж байгаа бөгөөд эхний ээлжинд хот хоорондын газрын болон агаарын тээврийг нээхээр ажиллаж байна.