Умард Солонгост дэгдсэн COVID-19 коронавирусний халдвараар өнөөдрийн байдлаар бараг 90 мянган хүн өвджээ. Барууны орнууд Умард Солонгост коронавирусний халдварын ид үе үргэлжилж, цар тахал эрчтэй тархаж байгаа гэж үзэж байна.
Тэгвэл Пхеньяны эрх баригчид одоогоор улс оронд нь коронавирусний халдвар цар тахал болтлоо дэгдээгүй байгаа гээд ковидын дэгдэлтийг халуурах шинж тэмдэг бүхий өвчин гэж үзэж байна. Гэсэн ч сүүлийн ердөө нэг хоногийн дотор энэ улсад 980 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 89 мянга давж 90 мянгад ойртжээ. Тэгвэл ковидын халдвар авсан иргэдээс 106,390 хүн эдгэсэн гэж мэдээлж байна. Гадны шинжээчдийн үзэж байгаагаар Умард Солонгост өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар 3 сая 450 мянга орчим хүн халдварласнаас 3 сая 262 мянга нь эдгэж, 69 хүн нас баржээ.