Улс төр

Нобелийн энхтайвны шагналт Денис Муквеге Япон улсад айлчлан, Дэлхийн 2-р дайны жилүүдэд цөмийн зэвсгийн цохилтод өртсөн Хирошимад хүрэлцэн иржээ. 

Конго улсын доктор Муквеге улс орондоо олон жилийн туршид хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа юм. Өөрийн үйл хэргийн төлөө доктор Денис Муквеге Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Тэрээр Японы Хирошимад хүрэлцэн ирж, цөмийн зэвсгийн дайралтад өртсөн нутгийн иргэдтэй уулзсан байна. Тэдний нэг нь 87 настай Садае Касаоко юм. Түүнийг 12 настай байхад нь Хирошима хот цөмийн бөмбөгдөлтөнд өртжээ. Муквеге Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтөнд өртөгсдийн дурсгалын музейгээр зочилж, хүн төрөлхтөний түүхэн дэх балмад халдлагын улмаас амиа алдсан иргэдийн төлөө залбиран, хүндэтгэл үзүүлсэн байна.