Улс төр

Японы шинэ ерөнхий сайд Суга Ёшихидэ өчигдөр өглөө албан үүргээ хүлээн авснаас хойшх анхны гадаад дахь айлчлалаа хийхээр Вьетнам, Индонез улсыг зорьлоо. Тэрбээр нийт дөрвөн өдрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна.

Дөрвөн өдрийн айлчлалаар Суга Ёшихидэ Вьетнамын гадаад хэргийн сайд Nguyen Xuan Phuc болон Индонезийн ерөнхийлөгч Ёоко Видодо нартай уулзахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр Ханой хотын их сургуульд  Японы АСЕАН-ы бодлогын тухай үг хэлэхээр болжээ. Тэрбээр  өчигдөр өглөө Токиогийн Ханеда онгоцны буудал дээр онгоц хөөрөхөөс өмнө сэтгүүлчдэд АСЕАН-ы хоёр оронтой найрамдалт харилцаагаа илүү бэхжүүлэхээр зорьж байгаагаа хэлсэн байна. Энэ удаагийн гадаад дахь айлчлал нь Суга Ёшихидэгийн анхны гадаад руу хийж байгаа айлчлалаас гадна, цар тахал дэгдсэнээс хойш Японы ерөнхий сайдын хийж байгаа хамгийн эхний гадаад дахь айлчлал болж байгаа юм. Сугагийн айлчлалд хамт явж байгаа албан тушаалтнуудын тоонд хязгаар тавьж, бүгдэд нь халдварын шинжилгээ хийсэн байна. Япон руу буцаж ирэхэд нь ч бас халдварын шинжилгээ хийхээр болжээ.