Үйл явдал

Грек Улсад орогнол хүсэгчид хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал цуглаан хийх болсон байна. Краниди дүүрэгт хөл хорио тогтоосноос хойш ердөө хоёр долоо хоног өнгөрч байгаа юм.

Орогнол хүсэгчдийн байрлаж байгаа зочид буудлаас 3 иргэн коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр илэрсэн учраас хөл хорио тогтоосон байна. Хөл хорио зарласнаас хоёр долоо хоногийн дараа энэ газар оршин суудаг орогнол хүсэгчид хөл хориогоо цуцлахыг шаардан эсэргүүцэл зарлан жагсаал хийж эхэлжээ. Зочид буудалд зөвхөн цагдаагийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, цэргийн хүчнийхэн болон зочид буудлын ажилчдыг орохыг зөвшөөрсөн байна. Одоогоор 200 орчим орогнол хүсэгчид гудамжинд гаран хөл хориог цуцлахыг шаардан жагсаал хийж байна.