Үйл явдал

Тайланд Улсад батлагдсан 3,169 ковид-19 халдварын тохиолдлын 3,053 нь эдгэрэн одоогоор 58 иргэн эмчлүүлж байна. Халдварын нөхцөл байдал сайжирсан аялал жуулчлалаар алдартай энэ улсад зарим шаардлагатайгаар олон улсын нислэгээ нээж байна.

Тайландын иргэний нисэхийг газрын дарга Чула Сукманоп 7-р сарын 1-нээс эхлэн доорх шаардлагуудыг хангаж байгаа улсуудын нислэгийг хүлээн авна хэмээн мэдэгдлээ. Тайланд Улсын хилээр орж гарч болох нислэгийн зорчигчид тавих шалгуураас мэдээлье.

1.      Таиланд Улсын иргэн

2.      Засгийн газар болон Улс төрийн тусгай эрхтэйгээр хилээр нэвтрэх эрхтэй гадаад дотоодын иргэн

3.      Таиландын иргэний хууль ёсны гэр бүлийн гишүүн

4.      Таиландад байнгын оршин суух эрхтэй иргэн

5.      Таиландад ажиллах болон суралцах визтэй иргэн болон түүний хууль ёсны гэр бүлийн гишүүн

6.      Чухал шаардлагатай материал болон эд зүйл зөөвөрлөх гэж байгаа иргэн. (Гэхдээ үүрэгт ажлаа амжуулан, яаралтай хилээр гарах шаардлагатай)

7.      Ажил үүргээс хамааран тодорхой хэмжээний цагаар хилээр нэвтрэн гарах иргэн.

8.      Таиландад сурдаг гадаадын оюутан болон тэдний асран хамгаалагч

9.      Таиландад эмчилгээ хийлгэхээр ирж байгаа гадаадын иргэн. Үүнд ковид-19 халдварын эмчилгээ багтахгүй.

10.   Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, засгийн газарт уригдсан хүмүүс эсвэл гадаадын засгийн газрын агентлагууд эсвэл Гадаад хэргийн яаманд ажлаар ирж байгаа иргэн болон тэдний хууль ёсны гэр бүлийн гишүүд.

11.   Таиландын иргэн болох хүсэлтээ өгсөн иргэн.