Photograph: Greg Baker/AFP via Getty Images

Үйл явдал

Хятадын баруун өмнө хэсэгт байх Ченгду хот дахь АНУ-ын консулын газрыг хаах захирамж гарч, хоёр орны хооронд дахь хурцадмал байдал улам даамжирч байна.

Өнөөдөр буюу Баасан гарагт Хятад Улсын Гадаад хэргийн яам вэбсайтдаа энэ талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, Хятад Улс нь Сичуан мужийн Ченгду хот дахь АНУ-ын консулын газрын үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосныг тус улсад мэдэгдсэн гэжээ.

Энэ нь АНУ Хьюстон дахь Хятадын консулын газрыг 72 цагийн дотор хаах захирамж гаргаж, тус элчин сайдын яамны ажилтнууд хашаандаа бичиг, баримтаа шатаасан үйл явдал өрнөсний дараа болж байгаа юм. 

Бээжингийн зүгээс "Ченгду дахь консулын газрыг хаах нь АНУ шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулж байгаагийн эсрэг авч буй хууль ёсны, шаардлагатай хариу үйлдэл юм" гэжээ.

Мөн

"БНХАУ, АНУ хоёр орны хооронд дахь одоогийн нөхцөл байдлыг Хятад Улс хүсээгүй. Бүх хариуцлага АНУ-д хамаатай. АНУ дахь Хятадын томилгоог хаах талаарх шийдвэрээ цуцлахыг шаардаж байна"

гэжээ.