Жонни Депп, Амбер херд нарын шүүх хурал үргэлжилсээр, энэ долоо хоногт юу болсныг хамт харцгаая.
Дэлхий даяар энэ хоёр хүний хувийн амьдралын тухай шүүх хурал нээлттэй болж байгаа. Жүжигчин Жонни Депп 4-р сарын 25-нд экс эхнэр Амбер Хердийн эсрэг үүсгэсэн гүтгэлгийн хэргийн талаар мэдүүлгээ дуусгаж, жүжигчин Амбер Херд 5-р сарын 04-нд гэрчийн мэдүүлэг өгч эхэлсэн.
58 настай Депп экс эхнэрийгээ гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэмээн гүтгэсэн гэж 36 настай Хердээс 50 сая доллар нэхэмжилсэн юм.
Виржиниа мужид болсон шүүх хурлын эхний долоо хоногт хүчирхийлэгч бол Депп өөрөө биш Амбер Херд байсан гэж мэдүүлэн тэдний маргааны үеийн аудио бичлэгийг сонсгосон. Тэгвэл эсрэгээрээ жүжигчин бүсгүй Деппийн бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн улмаас гэмтлийн дараах стресст орсон гэдэгт итгэж байгаагаа сэтгэл зүйч өмнө нь мэдүүлсэн байна. Жонни Деппийн талаас Хердээс өмнөх экс эхнэрүүд нь гэрчээр ирж байсан бол удахгүй Хердийн дүү гэрчийн индэрт суух гэнэ.