Үйл явдал

2018 онд Грек Улсад гарсан ойн түймэр Европын түүхэнд бичигдсэн их гарз хохирол дагуулж байсан. Грекийн иргэд өчигдөр энэ түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Тухайн үед Грекийн умард хэсгээр гарсан гал түймрийн улмаас 102 иргэн амь насаа алдсан. Европын түүхэнд бичигдсэн энэ их түймэр Грек Улсын иргэдэд маш их гарз хохирол учруулан, таагүй дурсамж үлдээсэн байдаг. Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр 2018 оны Грекийн түймэрт амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж байхаар тогтжээ.