Үйл явдал

Адмирал компанийн орлогч захирал Дэвид Стевенс, түүний эхнэр Хитер нар өмнөд Вэйлс болон хилийн чанад дахь 7500 гаруй ажилтандаа энэхүү мөнгөн урамшууллыг хувааж өгчээ.

Бүтэн цагийн ажилтан 1000 фунт, хагас цагийнх нь 500 фунт тус тус авсан байна.

Ноён Стевенс нь Кардиффт төвтэй автомашины даатгалын компанийг 1991 онд эхнэртэйгээ хамтран үүсгэн байгуулсан бөгөөд ийм гайхалтай хүмүүстэй хамт ажиллаж байснаараа үргэлж бахархдаг гэдгээ илэрхийлжээ.

"Адмиралын бүх ажилтан та бүхэндээ баярлалаа гэдэг үгийг ингэж хэлэх нь миний хувьд хийж чадах ганц зүйл юм"

гэжээ. 

"Тэдний шаргуу хичээл, зүтгэлийн хүчээр одоо дэлхий даяар 11 мянган ажилтантай болтол өргөжсөн. Миний зүгээс болон эхнэрийнхээ өмнөөс Адмирал дахь хүн бүхэнд баярлалаа. Цаашид ч та бүгдийн хувьд Адмирал ажиллах хамгийн гайхалтай газар хэвээр байх болно" гэжээ.

Адмирал анх Кардиффт үйл ажиллагаагаа эхлүүлж байхдаа ердөө 57 ажилтантай байсан. Харин одоо Их Британь дахь оффисоос гадна Исдани, Итали, Франц, Канад, АНУ, Энэтхэгт салбаруудттай болжээ.

 

Эх сурвалж: bbc.com