Үйл явдал

2020 оны эхний 10 сарын байдлаад Австрали улсын хэмжээнд нийт долоон хүн махчин загасанд хазуулж амь насаа алдсан байна. Энэ нь сүүлийн 86 жил буюу 1934 оноос хойшх хамгийн их хүн махчин загасанд хазуулж амь насаа алдсан тохиолдол боллоо.

Энэ сарын эхээр Австрали улсад серфингийн тамирчин Австралийн баруун эрэгт махчин загасны дайралтад өртөж, сураггүй алга болсон юм. Эрх баригчид дрон ашиглан түүнийг хайж,  онцгой байдлын ажилтнууд завиар эргүүл хийн, эмч нар эрэг дээр түүнийг хүлээсэн. Харамсалтай нь тамирчны серфингийн самбарыг олсон боловч түүний биеийг олоогүй юм. Энэ нь 2020 онд Австарлид бүртгэгдсэн махчин загасны дайралтад амиа алдсан долоо дахь тохиолдол болсон. Сүүлийн 86 жил энэ олон тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албаныхан хэлж байна. Энэ жил махчин загасаны дайралтад амь насаа алдсан тохиолдолууд өөр өөр бүс нутагт бүртгэгдсэн. Тухайлбал Күйнсланд, Шинэ Өмнөд Уэйлс, Тасмани орчмын эрэгүүдэд хэрэг гарчээ. Далайн гүн рүү шумбагч өнгөрсөн нэгдүгээр сард шумбаж байгаад эргэж гарч ирээгүй нь хамгийн эхний тохиолдол болсон. Өнгөрсөн жил л гэхэд Австарлид махчин загасаны дайралтад амь насаа алдсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Тиймээс энэ жил албаныхны зүгээс нэг хоёроос илүү тохиолдол бүртгэгдэхгүй гэж таамаглаж байжээ.   1934 онд хамгийн их буюу долоон хүн махчин загасны дайралтад амь насаа алдсан. Түүхэндээ хамгийн их буюу есөн хүн энэ төрлийн хэргээр амиа алдсан тохиолдол 1929 онд бүртгэгдэж байсан юм. Хэрвээ энэ жил дахиад энэ төрлийн нас баралт бүртгэгдвэл түүхэнд бичигдэх хэмжээнд хүрэхээр байна. Австралид ерөнхийдөө махчин загасны тоо нэмэгдсэн гэж үзэхгүй байгаа юм. Учир нь махчин загасны 21 дайралт гарсан нь хэвийн үзэгдэл. Харин нас барсан нь их байгаа гэдгийг албаныхан хэлжээ.