Технологи

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшсэнээс хойш эмэгтэй сансрын нисэгчид нийтдээ 14 удаа задгай сансарт гарч ажиллажээ.

Хамгийн анх 1984 оны 7-р сард Зөвлөлтийн сансрын нисэгч Светлана Савицкая эмэгтэй сансрын нисэгчдээс анх задгай сансарт гарч ажиллан, тухайн оных нь 10-р сард Америкийн астронавт Кэтрин Салливэн мөн задгай сансарт гарч байжээ.

Тэгвэл баасан гарагт эмэгтэй хоршил болон задгай сансарт ажилласан Америкийн астронавтуудын хувьд борт-инженер Кристина Кук 4 дэх удаагаа гарч ажилласан туршлагатай сансрын нисэгч бол Жессика Меир анх удаа задгай сансарт гарчээ.

Америкийн эмэгтэй сансрын нисэгчдээс НАСА-гийн түүхэнд Пегги Уитсон хамгийн олон буюу 10 удаа задгай сансарт гарч нийтдээ 60 цаг ажиллажээ.