Их Британийн дуучин, сэр Элтон Жон ковидын халдварын улмаас АНУ-д хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо хойшлуулжээ.
Сэр Элтон Жон COVID-19 коронавирусний эсрэг 3 тун вакцинд хамрагдсан гэнэ. Тиймээс хэдийгээр цар тахал туссан ч хөнгөн хэлбэрээр туссан талаар дуучны бие төлөөлөгч мэдэгджээ. Дуучин өвчнөө эдгэсний дараагаар шүтэн бишрэгчидтэйгээ удахгүй уулзана гэж найдаж байгаа гэнэ. 74 настай Элтон Жон дэлхийг тойрон сүүлийн, үдэлтийн аялан тоглолтоо хийж байгаа юм. Farewell Yellow Brick Road нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо хүрээнд Элтон Жон 300-аад тоглолт хийхээр төлөвлөжээ.