Дубайд “Дэлхийн музей”-н барилга ашиглалтанд орж нээлтээ хийжээ 

Энтертэйнмент

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо ирээдүйн музейн барилга буюу дэлхийн хамгийн орчин үеийн, хамгийн гоёмсог барилгын нээлт болжээ. Өвөрмөц хэлбэр хэмжээ, хурц тод өнгийн гэрэлтүүлэг бүхий техник технологийн гайхамшгийг багтаасан барилга Дубай хотноо нээлтээ хийсэн байна. 

Дубай хотын Шейх Зайед роуд гудамжинд сүндэрлэн боссон гоёмсог барилга нь Эмиратын алдартай тэнгэр баганадсан барилгын дэргэд баригджээ. Дубайд сүндэрлэн боссон 7 давхар барилга нь хамгийн гоёмсог, орчин үеийн барилгад тооцогдож байгаа юм.

Дубайн Ирээдүйн музейн барилгыг шил болон зэвэрдэггүй ган төмрөөр каркасыг нь угсарч бүтээжээ. Барилгыг хамгийн орчин техник технологи, дизайны шийдлээр барьж босгожээ. 30 мянган кв/м талбай бүхий барилга архитектурын сор болсон барилгад эрдэм шинжилгээ, судалгааны төв байрлах юм.