Төв Азийн Киргиз улсад хүн амын дундах ядуурлын хэмжээ нэмэгдсээр байна. Өнөөдөр энэ улсын 4 иргэн тутмын нэг нь ядуу буурай амьдарч байна гэсэн дүгнэлт гарчээ.
2022 оны сүүлч гэхэд Киргизид инфляцийн түвшин нэмэгдэж байгаагаас шалтгаалан ядуурлын түвшинд багтах иргэдийн тоо 35% байсан нь 38% болж өсөх хандлагатай байна. Энэ талаар НҮБ-ын Ядууралтай тэмцэх албаны тусгай төлөөлөгч Оливье де Шуттер мэдэгджээ. Иргэдийн амьжиргааны түвшин буурахтай зэрэгцээд улсаас халамж авах иргэдийн тоо нэмэгдэж байна.
6-р сарын 1-ний байдлаар Киргизийн эрх баригчид бага насны хүүхэдтэй амьжиргааны түвшин доогуур айл өрхөд үзүүлэх халамжийн хэмжээг нэмэдүүлжээ. Гэсэн ч хүн амын дунд ядуурал нэмэгдэхтэй зэрэгцээд халамж авах айл өрхийн тоо өсч, өнөөдрийн байдлаар 450 мянган айлд өрх сар бүр улсаас тэтгэмж авч амьдарч байна. Түүнчлэн Оливье де Шуттерийн мэдээлснээр Киргизид ядуурлын түвшин тогтоохдоо орлогын хувийг маш доогуур тогтоосон байна. Эндээс үүдэн хэрвээ олон улсын шаталбарт шилжүүлэн тооцвол Киргизийн нийт хүн амын бараг 70% нь ядуу амьдарч байгаа юм. Ядуурал нэмэгдэж байгаа гол шалтгаан нь шинжээчдийн үзэж байгаагаар ажлын байрны хомсдол гэнэ.