АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас нууцлалын зэрэгтэй материал дахин олджээ. Жо Байдены дэд ерөнхийлөгч байхдаа ашиглаж байсан Вашингтон хот дахь хувийн судалгааны төвөөс эхний багц нууц материалууд олдсон.
Байдены хуульчид нийт 10 орчим бичиг баримт олж, үндэсний архив энэ тухайгаа мэдээлсэн нь энэ долоо хоногт ил болсон юм. Энэ асуудалд АНУ-н Хууль зүйн яам хяналт тавин ажиллаж байна. Тэдгээр бичиг баримтад Украин, Иран, Их Британитай холбоотой АНУ-н тагнуулын санамж бичиг, товч танилцуулгын материалууд багтжээ. Харин шинээр олдсон багц баримтын талаар Цагаан ордон хараахан тайлбар хийгээгүй байна.