Их Британи улсад 2022 оны зунаас хойш инфляци өндөр хэвээр, сувилагч, багш, төмөр замын ажилчдын цалин хөлсний хэмжээ тааруу байсаар байна.
Тиймээс шинэ онтой зэрэгцэн ажил хаялтын давалгаа өрнөжээ. Эмнэлгийн түргэн тусламжийн эмч, ажилчид Лхагва гаргт дахин ажил хаялаа. Англи уэльсийн ихэнх яаралтай тусламжийн тасгийнхан үүнд нэгдээд байна. Иргэд зөвхөн амь насанд халтай нөхцөлд л түргэн тусламж авах боломжтой болжээ. Мөн Шотландын дунд сургуулийн багш нар Лхагва гарагт бага ангийн багш нартай нэгдэн ажил хаясан байна. Шотланд даяар олон тооны сургууль түр хаалгаа барьж, үүний улмаас олон мянган сурагчдын хичээл, шалгалт завсардлаа. Их Британийн зургаа дахь том үйлдвэрчний эвлэлээс цалин хөлс, ажлын байрны талаарх маргаан улам дордсон тул, 2-р сарын 1-нд 100,000 орчим төрийн албан хаагчид ажил хаяна гэж мэдэгджээ.