Өнгөрсөн 7 хоногт олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ 10300 хүн тун бүхий Файзер-Бионтех үйлдвэрийн КОМИРНЭТИ вакциныг хүлээн авсан.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт, шинжилгээ авах найман цэг ажиллаж байна. 4-р сарын 12 хүртэл цаг байхгүй, өдөрт нэг цэгт 800 хүнээс шинжилгээ авч байгаа. Үүнээс гадна цаг аваагүй иргэд ирж байгаа зэрэг олон хүндрэл гарч байна. Тиймээс шинжилгээ авч байгаа цэгүүдийг нэмэх хэрэгтэй гэсэн саналыг иргэд тавьж байна.
Архив...
280 орчим мянган хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Ирэх сард 900 мянган тун Синофарм вакцин хүлээн авна. Эмнэлгийн болон хариу арга хэмжээний багийн ажилтан албан хаагчид вакцинд бүрэн хамрагдаад байна. Мөн боловсролын байгууллагын ажилчдын 98 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан судалгааг ЭМЯ-наас танилцууллаа. Вакцины татан авалт тасалдахгүйг албаныхан онцоллоо.
Ковид-19-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо.