Иргэд бид эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас сайн үйлчилгээ үргэлж нэхдэг. Гэхдээ өөрсдөө бас ухамсартай байхыг эмнэлгийн удирдлагууд иргэдээсээ хүслээ. Учир нь зарим иргэд авсан цагтаа ирдэггүй, бүтэн цагаар хоцорч ирээд хэрүүл шуугиан үүсгэдэг асуудал энэ эмнэлгийн нэг өдрийн энгийн үзэгдэл болжээ. Бүр өөрийн буруугаас цагтаа ирээгүй иргэн тоног төхөөрөмж эвдсэн хэрэг ч гарсан байна.
Үйл явдал
Хүн амын дунд томуу, томуу төст өвчний найман төрлийн вирус тархаж байна
Сарын хугацаанд томуугийн гурван төрлийн шинэ вирус нэмэгджээ.
Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 63 эмч ажиллах ёстойгоос 26 байна
Бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байгааг судалгаа харуулжээ. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9,340 тохиолдол бүртгэгдснээс 38 хувийг тэмбүү, 32 хувийг заг хүйтэн эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад энэ төрлийн кабинетийн үйл ажиллагаа идэвхтэй байж, хүн ардад эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох нь чухал. Гэтэл орон нутагт бэлгийн замын халдварт өвчний эмч мэргэжилтнүүд дутмаг байгааг салбарын төлөөлөл хөндлөө.
Омикроны дэд хувилбар BA2 вирусийг PCR оношлуураар ялгах боломжгүй
Коронавируст халдварын Омикрон хувилбарын дэд хувилбар гэж үзэж байгаа шинэ мутаци бий болсныг дэлхий нийтэд зарласан. Үүнийг BA2 гэж нэрлээд байгаа юм. Тэгвэл энэ хувилбарыг Монголд баталгаажуулах боломжгүй. Японд Улсад сорьц илгээж шинжлэхээр болсон байна. Энэ хувилбарын шинж тэмдэг болон хүндрэх эрсдэл нь Омикронтой тун төстэй гэдгийг онцоллоо.