Ирэх долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн хичээл цахимаар эхэлнэ. Энэ өдрүүдэд цар тахлын дэгдэлт 10-20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд хийгээд байна. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар цар тахлын Омикрон хувилбарын тархалт буурчээ. Одоо бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх нь дельта байгааг онцолж байна.
Үйл явдал
Дархлаа сэргээх IV тунд 82 мянган хүн хамрагдаад байна
Цар тахлын тархалт намжаагүй байгаа учраас Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Мөн баярын өдөр таны биед шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байсан юм. Тэгвэл Цагаан сарын үеэр нийслэлийн ПГУ шинжилгээний цэгт өдөрт 250 гаруй хүн хандсан байна. Үүнээс 10 орчим хувь нь эерэг гарчээ.
Баярын өдрүүдэд “Өргөө” амаржих газарт 100 гаруй нярай мэндэлжээ
Баярын өдрүүдэд амралтгүй ажилладаг цөөн хэдэн салбарын нэг бол эмнэлэг. Тэгвэл сар шинийн өдрүүдэд төрөх эмнэлэг хэр ачаалалтай байсныг манай сэтгүүлч сурвалжиллаа. "Өргөө" амаржих буюу хуучнаар нэгдүгээр төрөхөд баярын өдрүүдэд 100 эх эсэн мэнд амаржиж, бяцхан иргэдийн тоог нэмсэн байна.
Баярын өдрүүдэд шинжилгээний цэг 9-12, дархлаажуулалтын цэгүүд 10-15 цагийн хооронд ажиллана
Сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага тодорхой хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 2-3-ны хооронд шинжилгээний цэг 9-12 харин дархлаажуулалтын цэг 10-15 цагийн хооронд ажиллах юм. Өрхийн эмнэлгүүд шинийн нэгэнд амарч, шинийн 2-ноос 11-14 цагийн хооронд ажиллах төлөвлөлтийг хийгээд байна.